Wednesday, December 28, 2011

Хүний бие

Төрөл жанр:         Эрүүл мэнд, гоо сайхан
Хэвлэсэн байгууллага:         "Адмон" ХХК
Зохиолч:         Стив Паркер
Орчуулсан:         Д.Энхзаяа
Редактор:         Э.Зориг
Он:         2008
ISBN:         978-99929-0-605-7
Нүүрний тоо:         256
Эрхлэн гаргасан:         "Монсудар" Хэвлэлийн газар
Худалдаалж буй дэлгүүр:         "Интерном" Номын их дэлгүүр
Үнэ:         48₮

Номын танилцуулга:
Энэ гайхамшигтай номонд биеийн дотоод бүтцийг урьд хэзээ ч үзэгдээгүйгээр нарийвчлан харуулжээ. Энд орсон зургуудыг зөвхөн технологид гарсан гол давамгай хөгжлийг ашиглан бүтээх боломжтой юм. Хэдийгээр бид хэдэн зууны турш зүсэлт хийсээр ирсэн ч, шинэ технологийн арга нь бидний арьсан дор юу байгааг маш нарийнаар илрүүлэн харахад тусалж байна. Бидэнд өөрсдийгөө ийнхүү нарийвчлан харах боломжийг рентген гэрлээр биеийг бүхэлд нь зүслэг хийж, зүсэлт бүрийнхээ зургийг авдаг компьютер-томограф анх удаа олгосон билээ. Компьютерийн тооцон бодох дэвшилтэт аргуудыг ашигласнаар, эдгээр дүрсүүд нэгтгэгдэж, үнэн зөв, гурван хэмжээст дүрсүүдийг гарган авах боломжтой. Бүр саяхнаас, томографийн аргыг хүний биед эрсдэлгүй, соронзон үелзлэлийн сканертай хослуулан хэрэглэх боллоо.
Хэрэв таны биеийг бугуйн цагийг тас татахуйц хүчтэй соронзон оронд байрлуулбал, эдийн доторх бүх молекулууд луужингийн зүү лугаа нэгэн эгнээнд гэм хоргүй байрлах болно. Түүний дараа, соронзлогдсон эд рүү радио долгионыг чиглүүлэхэд, эдийн өөр өөр бүтцүүд харилцан адилгүй чичиргээг гаргана. Эдгээр чичиргээг бүртгэн авч, компьютерээр тооцон гаргаснаар мөн гурван хэмжээст дүрсийг гарган авч болно. Эдгээрийн үр дүнд, бид одоо хүний биеийн бүтэц зүйн дүрсүүдийг маш нарийвчилсан байдлаар үйлдэж чадна. Энэ ном дахь зарим зургууд нь микроскопоор харсан зүйлүүдээ зурж хийсэн зургууд байгаа нь мэдээж. Микроскопын бүтэц зүйг, гурван хэмжээст дүрсүүдтэй хослуулах нь сургалтын өндөр ач холбогдолтой бөгөөд, энэ ном хүний биеийн доторхи хосгүй гайхамшгийг зэрвэсхэн харахаас илүү боломжийг олгож байгаа юм. Биеийн үйл ажиллагаа хэрхэн явагддагийг сонирхсон томчуул, залуусаас гадна хүний биеийг эмчлэн сувилах мэргэжлийн хүмүүсийн сонирхлыг энэ ном татах болно. Эдгээр нямбай, үзэмжтэй дүрсүүдийг би, дөчин жилийн өмнө анагаахын оюутан байхдаа харах боломжтой байсансан бол, хүний биеийн бүтэц зүйг судлах нь ямар их сонирхолтой байх байсан болоо.
Профессор Роберт Винстон

No comments:

Post a Comment