Бид өөрсдийгөө Африкийн ядарсан орнуудтай адил болчих вий хэмээн болгоомжилж ярилцдаг. Гэтэл аль хэдийнэ тэр замаар явж эхэлсэн юм биш үү. Зимбабед болж байгаа үйл явдлыг уншаад танд ингэж бодогдох буй за.
Товч танилцуулга:
Зимбабве улс нь Африк тивийн өмнө хэсэгт орших бөгөөд ИАБНУ , Ботсвана, Замби, Мозамбик зэрэг улсуудтай хиллэдэг. Нийслэл хот нь Хараре ба улсын албан ёсны хэл нь англи хэл юм. Дээд доод танхимтай парламентын засаглалтай орон бөгөөд бөгөөд Африкийн Зимбабегийн Үндэсний Холбоо (ZANU)-ын дарга "Мөнхийн ерөнхийлөгч" хэмээн хочлогдсон Роберт Мугабе тусгаар тогтнолоо зарласан 1980 оноос хойш 28 жил энэ улсыг тэргүүлж байна. 390 580 км.кв газар нутагтай, 12 746 990 хүн амтай. Валютийн нэгж нь Зимбабе ам.доллар бөгөөд 2008 оны наймдугаар сарын 1 нд хийсэн мөнгөний шинэчлэлээс хойш хуучин арван тэрбум ам.доллар нь одоогийн нэг зимбабве доллартай тэнцэх болсон. Албан ёсны мэдээгээр инфляцийн хувь 2,2 сая хувь хүрсэн гэдэг бол албан бус мэдээгээр 12,5 сая хувь хүрээд байгаа гэж үздэг. Жишээлэхэд : 2008 оны долдугаар сарын 7-нд 17 цаг 00 минутад нэг лааз пиво 100 тэрбум доллар хүрч байснаа нэг цагийн дараа гэхэд 150 тэрбум хүрч байсан.

Нөөц бололцоо:
Зимбабе нь металлургийн өндөр зэрэглэл бүхий хром, нүүрс, цагаан алт, асбест буву шөрмөсөн чулуу, зэс, никель, алт, төмрийн хүдрийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох баян орны нэг юм. Африкийн бусад орныг бодоход хөдөө аж ахуй хөгжүүлэхэд таатай цаг уур, хөрстэй орон бөгөөд үр тариа тамхины гол экспортлогч орнуудын нэг байжээ. Гэтэл 2000 онд 234 сая кг тамхи үйлдвэрлэж байсан орон 2006 онд 50 сая кг үйлдвэрлэх болтлоо буурчээ.

Учир шалтгаан:
Байгалийн баялгийг ашиглах нь хөгжиж буй орнуудын улс төрчдийг "Зөгийн балтай торх" -ны төлөө өрсөлдөөнд татан оруулж, бусад салбараас олж болох ашгаас хэдэн зуун хувиар илүү олох ашгийн төлөө гадаад дотоодын бизнесийнхнийг хуйлруулах шалтаг болж өгдөг ажээ.

Ингэснээр улс төрчдийг авилгад татан оруулж төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд урин дууддаг. Улс төрийн шахалт хавчлага, хээл хахууль, эдийн засгийн төрөөс хараат байдал, протекционизм (аль нэг хэсэг бүлгийг төрөөс тусгайлан харж үзэх) зэрэг нь ашигт малтмалын ашиглалт дээр суурилсан төрийн нэгэн онцлог шинж болдог. Зимбабегийн удирдагч нь бүтээлч байдал, өсөлтийг урамшуулдаггүй, зах зээлийн зарчмыг гуйвуулж, нийгмийн нөөц баялгаар төрийн том аппаратыг угжих, "цус сорогч маягийн" төрийг бүрдүүлж сүүлийн жилүүдэд явуулсан эдийн засгийн алдаатай бодлогуудынхаа үр дүнд цагтаа баян чинээлэг явсан энэ орныг урьд хожид үзэгдээгүй инфляцид оруулаад байна. Эдгээр удирдагчид өөрсдийн тойрон хүрээлэгчдийн хамтаар улсын өмчийг эзэмшдэг бөгөөд, 100 тэрбум зимбабве доллараар талх худалдан авдаг "тэрбумтан" иргэд нь өлсгөлөн гуйланчлалд өртөж байхад эрх баригчид нь хэд хэдэн тэрбум ам.долларыг хуримтлуулсан байх жишээтэй.
Роберт Мугабе нь үнийн хяналт тогтоож, төрийн зарлагыг рекорд хэмжээнд хүргэснээс таван жилийн дотор үндэсний үйлдвэрлэл гуравны нэгээр буурч, туйлын ядуу зүдүү байдал 10 хувиар өсчээ. Хүнсний зүйл экспортолдог орон байсан атал үр тарианы бүтээгдэхүүн гуравны нэгээр буурч 6 сая илүү хүн өлсөж үхэх аюулд нэрвэгдээд байна. Цаасан мөнгийг үйлдвэрлэсээр, цаасны нөөцөө дуусгасан бөгөөд цаасаар хангаж байсан Германы Giesecke & Devrient компанийг Германы засгийн газар цаашид Зимбабед цаас нийлүүлэхийг хориглосон шийдвэр саяхан гаргаад байна.
Ерөнхийлөгч Мугабегийн тэргүүлсэн засгийн газар нь хөдөө аж ахуйн шинэчлэлийг 2000 оноос хойш явуулахдаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байсан газруудыг хураан авч, үйлдвэрлэлийн хэрэгсэлгүй, туршлагагүй иргэдэд тарааж өгснөөс хөдөө аж ахуйгаа уналтын байдалд оруулсан ажээ.
Сонгууль:
Ийм байдлаар улс орныг мөхлийн ирмэг дээр аваачсан нам нь 2008 оны 3 сарын 29 нд болсон парламентын сонгуульд оролцохдоо сонгуулийг шударга бусаар явуулж, сонгуулийн үр дүнг гуйвуулсан байна.
Ийм байдлаар улс орныг мөхлийн ирмэг дээр аваачсан нам нь 2008 оны 3 сарын 29 нд болсон парламентын сонгуульд оролцохдоо сонгуулийг шударга бусаар явуулж, сонгуулийн үр дүнг гуйвуулсан байна.
Морган Цвангирайн тэргүүлсэн сөрөг хүчний Ардчилсан өөрчлөлтийн төлөө Хөдөлгөөний (MDC) авсан 50,3% ийн саналыг луйвардаж 47,9%, болгон зарлаж, Африкийн Зимбабегийн Үндэсний Холбоо (ZANU)-ны тэргүүлэгч буюу одоогийн ерөнхийлөгч Мугабен намыг 43,2 хувь, санал авснаар зарласан атал ерөнхийлөгч Магубе нь сонгуульд оролцогсдоос хэн нь ч 50 хувиас дээш санал аваагүй учир дахин улиран сонгогдохоо зарласан байна.
Үүний дараахан иргэдийн 60 аад орон байрыг галдан шатаах ажил хийгдсан бөгөөд үүнд сөрөг хүчнийг буруутган олон хүнийг барьж хорих, 20 хүнийг алах ажиллагаа явагджээ. Сөрөг хүчний удирдагч М. Цвангирай энэ галдан шатаалт нь цаанаас найруулсан сөрөг хүчнийг буруутган булхайтай сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө төлөвлөгөөтэй хийгдсэн зүйл хэмээн буруутгасан байна.
Зөвшилцөл:
Үүнээс хойш 4 сар өнгөрсний дараа эрх баригч намаас сөрөг хүчнийг хэлэлцээрийн ширээнд урьсан бөгөөд сөрөг хүчнээс улс төрийн хүчирхийллийг зогсоох, MDC-ийн баривчлагдсан гишүүдийг суллах, хүчирхийллээс дүрвэн гарсан хэдэн зуун хүмүүсийг нутагтаа ирэх бололцоог хангах, хүмүүнлэгийн тусламжийг сэргээх зэрэг шаардлагуудыг тавиад байна. Ноён Мугабе сонгуулийн кампанийн үеэр ихэнхи гадаадын байгууллагуудын тусламжийн бараа тараах явдлыг зогсоосон ажээ.

Энэ хэлэлцээр нь хоёр долоо хоногийн хугацаанд явагдаж, улс төр эдийн засгийн олон чухал асуудлуудыг хамрах бөгөөд эрх мэдлийг хуваах энэ хэлэлцээр нь хугацаандаа явагдаж амжихгүй атлаа амжилтанд хүрэх төлөвтэй бол хугацааг сунгах юм байна. Өмнөд Африкт явагдаж буй энэ хэлэлцээр 7 сарын 24- нд эхэлсэн бөгөөд асуудлыг шийдтэл парламентын шинээр сонгогдсон гишүүдийг дуудахгүй, шинэ засгийн газар томилогдохгүй юм байна. Хоёр тал хэлэлцээрийг байгуулж чадвал аль аль нь өөрт тааламжгүй буултуудыг хийх шаардлагатай болох бөгөөд ноён Мугабе өөрийгөө ерөнхийлөгч хэвээр үлдээх болон одоо төр барьж буй аюулгүй байдлыг сахиулагчдын хийсэн хэргүүдийг мөрдөхгүй гэдэг амлалт авах сонирхолтой байгаа ажээ.
Сөрөг хүчин нь энэ хэлэлцээрээр түр засгийн газрыг байгуулж, дараагийн шударга сонгуулийг удирдан явуулаад, тэрхүү шударга сонгуулиар ялах хүчинд төрийн эрхийг шилжүүлэн өгөх ёстой хэмээн үзэж байгаа ажээ.
Эрх баригч нам үнэхээр эрх мэдлээ хуваалцах гэрээг байгуулах санааг өвөртөлж байна уу эсвэл хугацаа хожиж, эрх мэдлээ цаашид урам гүнзгийрүүлэх алхмыг хийхээр бэлдэж байна уу гэдэг асуудал тус орны иргэд болон олон улсын ажиглагчдын санааг зовоож буй гол асуудал болоод байна.
Д.Энхзаяа
No comments:
Post a Comment